Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ерөнхий сайдын мэдээллийн цагийг цуцлав

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 10 цагаас эхлэх хуваарьтай байсан ч 10:50 минутад эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсох байсан ч АН-аас хойшлуулах санал гаргасан. Ийм учраас өнөөдөр Ерөнхий сайдын мэдээллийг сонсохгүй хэмээн хуралдааныг даргалагч хэлжээ. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)