Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Багшдаа зодуулсан 10 сартай хүүхдийн бие сайнгүй байна

Дундговь аймгийн “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн туслах багш арван сартай охиныг  зодож байгаа бичлэг хэвлэл мэдээллийн  хэрэгслүүдээр  цацагдаж,  олон  нийтийг  бухимдуулаад  байна.  Туслах багш хүүхдийг  “Хоолоо идсэнгүй” гэх шалтгаанаар гуя, толгой, нүүр рүү нь алгадаж харгислан зодож,  чанга дуугаар  загнаж зандарсан   бичлэгийг та уншсан биз ээ. Тэгвэл  Зодуулсан охины биеийн байдал сайнгүй, унтаж чадахгүй байгаа тул эцэг эх нь хүүхдээ эмнэлгээр авч үзүүлж харуулж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж  байна. Энэ хэрэг саяхан болсон хэрэг бөгөөд Дундговь аймгийн Мэргэжлийн хяналт болон цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна. Тус аймагт ганцхан хувийн цэцэрлэг байдаг бөгөөд тэр нь “Оюуны хөгжил” цэцэрлэг юм байна.

 

Д.Болор

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)