Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой дуудлага 47,8 хувиар буурчээ

Энэ сарын 16-ны өдөр дөрвөн иргэн шингэн зүйлд хордож нас барсан хэрэг гарсан. Тодруулбал Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн хотхонд иргэд хордсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Улмаар холбогдох албаныхан ажиллаж, нас барсан иргэдийн цогцсонд шинжилгээ хийж үзэхэд, их хэмжээний шингэн зүйл ууж  амиа алдсан нь тогтоогдоод байгаа.

 

Харин архи, согтууруулах ундаа, шил арчигч шингэн болохыг хараахан тогтоогоогүй байна. Уг хэрэгтэй холбогдуулан нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор  энэ сарын 20-ныг дуустал архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоод байгаа. . Тэгвэл хорио хэрэгжиж эхэлснээс хойш  гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой  дуудлага мэдээлэл 1036 байснаас 540 буюу 47,8 хувиар буурчээ.
 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)