Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Мөсөнд авиралтын УАШТ болно

Сүүлийн жилүүдэд outdoor буюу байгаль дахь спортын төрлүүд дэлхийн нийтийн анхаарлыг татаж, тухайн спортын төрлүүдээр хичээллэгсэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа билээ. Аутдоор төрлийн спортод мөсөнд авиралт, хаданд авиралт, уулын дугуй, явган аялал, загасчлал, завиар аялах, уулын гүйлт, серфинг, морин аялал зэрэг ордог байна.

Тэгвэл монголд эдгээр спортоос хүүхэд залуусын дунд сүүлийн жилүүдэд сонирхолыг нь татаж, эгнээндээ татан оролцуулж буй мөсөнд авиралтын УАШТ Олон улсын хүүхдийн Найрамдал төвд 1 дүгээр сарын 21,22-ны амралтын өдрүүдэд болох юм байна.

ICE CHALLENGE-2016 нэртэй зохион байгуулагдах уг тэмцээнд Улаанбаатар хотод байдаг уулын клубүүд, биеийн тамирын сургуулиуд, хувь тамирчид зэрэг 80 гаруй хүн оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.

Монголын Уулчдын Үндэсний холбооноос мөсөнд авиралтын хиймэл байгууламж шинээр барьсан бөгөөд олон улсын зэрэгтэй эксперт,  зам тавигч 2 мэргэжилтэн ОХУ-аас ирж заавар зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа ажээ.

Тус холбооноос Монголын Уулчдын Үндэсний Холбооноос  2018 онд Монгол Улсад Мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах хүсэлтийг гаргаад байгаа юм байна.
 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)