Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Импортын хэмжээ эрс буурчээ

Валютын ханшийг тогтворжуулах голлох хүчин зүйл бол импорт, экспортын тэнцэл юм. Өөрөөр хэлбэл, импортоор авах бүтээгдэхүүнийг багасгаж ам.долларын эрэлтийг бууруулах, нөгөө талд экспортын хэмжээг нэмж ам.долларын орлогыг нэмэгдүүлэх нь зах зээл дэх валютын эрэлтийг хангах боломжийг бүрдүүлнэ.

 

Өнөөгийн байдлаар төв банкнаас бодлогын хүүг 15, 14 хувьд барьснаар бизнесийн идэвхижил буурч, импортыг үлэмж хэмжээгээр бууруулаад байна. Тэр хэрээр гадагш чиглэх ам.долларын урсгал багассан гэсэн үг. Манай улс 2015 онд 4.669.5 тэрбум төгрөгийн экспорт хийж, 3.797.2 тэрбум төгрөгийн импорт авчээ. Тэнцэл нь эерэг буюу 872.3 тэрбум төгрөг болсон байна. Харин 2016 он 4,917.3 тэрбум төгрөгийн экспорт, 3,357.9 тэрбум төгрөгийн импорт хийж, 1559.4 төгрөгийн ашигтай гарчээ. Нийт экспортын 79.3 хувийг Хятад, 1.1 хувийг Орос руу гаргасан байна. Харин импортын хувьд 31.6 хувийг Хятад, 26.2 хувийг Оросоос авчээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)