Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хоригийг үргэлжлүүлэн сунгах шийдвэрийг гаргаагүй байна

Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт таван иргэн хордож нас барсан хэрэг энэ сарын 16-ны өдөр гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан, нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас Нийслэл хотын хэмжээнд энэ сарын 20-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон.

 

Одоогоор хоригийг үргэлжлүүлэн сунгах шийдвэрийг гаргаагүй байгаа бөгөөд өнөөдөр 00.00 цагаас хойш дээрх хориг цуцлагдах юм.  Архи, согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон гурав хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56,8, зам тээврийн осол 83,3 хувиар буурсан. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож хоногт саатуулагдах иргэдийн тоо 60 хувиар буурлаа.

 

Дашрамд дурьдахад  мэргэжлийн байгууллагууд хордлогын шалтгааныг тодруулахаар шинжилгээгээ үргэлжлүүлэн хийж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)