Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Х.Баттулга АН төдийгүй МоАХ-ноос ч шахагдаж эхэллээ

Жил гаруйхны өмнө Монголын хамгийн өндөр рейтингтэй улс төрчдийн нэг, ардын баатар шахуу байсан УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга өнөөдөр улс төрийн маш хүнд нөхцөл байдалд орж байна. 
Түүний болон түүний багийнхан удирдаж байсан шинэ төмөр зам төслөөсөө их хэмжээний мөнгө луйвардсан байж мэдэх сэжүүр үүсч, Б.Батзаяаг баривчилж, Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг эрэн сурвалжилж буй билээ. 
Үүнтэй холбоотой Х.Баттулгыг шалгаж мэдэх нөхцөл байдал үүсээд буй аж. АН-ын Гүйцэтгэх зөвлөл түүнд улс төрийн дэмжлэг үзүүлэх шаардлаггүй гэдгээ шуудхан илэрхийлж буй бөгөөд "шинээр нам байгуулна шүү" гэх Х.Баттулгын сүрдүүлгэд ч ач холбогдол өгөхгүй байгаа юм байна. 
Яг энэ үетэй зэрэгцэн, түүнийг МоАХ-ы даргаас огцруулах нь тодорхой болоод буй аж. МоАХ-ын партизанууд түүнтэй уулзан, багагүй юм хийснийг чинь мэднэ, гэхдээ дүрмээ дагаад ажлаа өг, бид танай группын охин компани биш гэсэн байна. Үнэхээр ч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жилийн хугацаа өнгөрч буй бөгөөд энэ удаад ажлаа өгөх нь тодорхой болсон гэнэ. 
Одоогийн байдлаар түүнээс АН дахь Алтангадас, Э.Бат-Үүл тэргүүтэй хотынхон, МҮДН гээд голлох фракциуд нь хэдийн нүүр буруулсан. Яг ийм эгзэгтэй үедээ өөрийн улс төрийн гол тулгууруудын нэг болсон МоАХ-ыг удирдлагаасаа алдана гэдэг бол түүний хувьд АН-аас маш хүчтэй шахагдаж буй хэрэг юм. 
 
Э.Билэгжаргал
эх сурвалж: sonin.mn
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (4)
Зочин [202.21.106.127] 2015/12/04
болж дээ
Зочин [103.10.21.65] 2015/12/04
өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй даанч их галзуураад намынхаа нэр хүндийг шавартай хутгачаа биздээ энэ нам байгуулаад хаа хүрхэв дээ хөөрхий
Зочин [202.21.106.142] 2015/12/04
dund bolovsroltoi,ichih nuurgui,ulsiin gol obiektuudiig uneguiduulj huvidaa avsan,avilgach,buduuleg iim hun mongoliin uls turuus uter turgen zailah estoi.iim yumnuud l bhgui bol yamar ch uls hugjinuu.tagnuul,ATGazar hurdanvshalgah heregtei
Зочин [202.55.183.178] 2015/12/04
ingeh geed baisiim ene