Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Арай дөнгүүр нь Д.Эрдэнэбат юм биш үү

2016 оны сонгуулийн дараалсан том ялагдлын дараа АН шинэчлэгдэх үү, арчигдах уу гэсэн сонголтын өмнө ирээд байна. Гишүүдийнхээ урмыг сэргээж, дүрмээ шинэчилж, ваакуумжсан орон зайндаа салхи оруулж чадвал мэдээж шинэчлэгдэх, дахин өндийх боломжтой. Ерөнхий сайд асан С.Баярын хэлснээр Монгол Улсын ирээдүйн хувь заяаг залах залуурын ард АН байх л ёстой. АН энэ чигээрээ сэхэл авалгүй улс төрийн эргүүлэгт живбэл МАН ч араас нь мааниа уншуулна. Учир нь бодлогын өрсөлдөөн, ялгарал, бие биедээ тавих хяналтгүй нийгэм болох учраас ардчилал ч эрсдэлд орох аюултайг улс төр судлаачид онцолдог. Ерөнхийлөгчийн сонгууль дөхчихсөн өнөөгийн нөхцөлд АН муу муухай, тэр тусмаа сул даргатай байх нь МАН-д ашигтай. Тэдний хувьд АН дотроо зодоонтой байвал алга ташна. Гэтэл МАН-тай эн зэрэгцэж өрсөлдөөн үзүүлж чадах улс төрийн нам харамсалтай нь АН-аас өөр байхгүй. АН одоо л зөв удирдагчаа сонгож чадахгүй бол МАН-д зөөлөн боорцог болоод зогсохгүй дахин өндийхөд бэрх.


Төрийн бүх төвшинд нэг нам дангаар засаглаж байгаа энэ цаг үед ардчилагчид урьд урьдынхаас илүү сонор сэрэмжтэй, амь нэгтэй байх учиртай. Хяналтыг өчүүхэн төдий сулруулахад хулгай нүүрлэж, авлигачид толгойгоо өндийлгөхөд бэлэн болчихсон энэ үед АН-ынхан хоорондоо зодолдоод суугаад байх эрх байхгүй. Фракцуудын зодоон, лидерүүдийн хоорондын толхилцол тэртээ тэргүй энэ намыг хүч тамирыг байж болох хамгийн дээд түвшинд сульдуулчихсан. АН-д яг одоо магадгүй ШИНЭЧЛЭЛ гэхээсээ илүү ЭВ НЭГДЭЛ, үүнийг сахиулж чадах хүчтэй удирдагчийг сонгож гаргаж ирэх нь хамгийн чухал болжээ. АН-ын даргад нэр дэвшигчдийн сунгаа эхлээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Намынхаа даргыг бүх гишүүдээрээ сонгуулах нээлттэй сунгаа хийж байгаа нь улс төрийн бусад намд үлгэр дуурайл болохуйц зоригтой алхам гэдгийг онцлох ёстой. Шийдэмгий бас ил тод байж чаддаг нь ардчилагчдын давуу тал. Гэхдээ сул тал бас ажиглагдав.


Нөгөө л эв нэгдэлгүй байдал. С.Эрдэнэ нь Ж.Батзандантай, Л.Гантөмөр нь Н.Алтанхуягтай байнга толхилцож, сумны зэв шиг шовх үгсийг бие биедээ хайр найргүй л хэлцгээх юм. Н.Алтанхуяг, С.Эрдэнэ хоёрыг хуулийн байгууллага шалгаастай. Үүн дээр нь МАН-ынхан байнга дөрөөлж, амыг нь таглаж, идсэн уусан гэх муу нэр байнга дагалдах болсон. МАН-ын Ж.Энхбаяр гишүүн чуулганы хуралдааны үеэр дээлийг чинь нөмрүүлнэ гэж ил цагаан хэлж байсан ч удаатай. Л.Гантөмөрийг Ерөнхийлөгчийн даалгавраар нэр дэвшсэн гээд л ярьцгаах болсон. Ж.Батзандан нэр дэвшигч АН-аа өшиглөж улс төр хийдгээрээ зард гарч, эсрэг талынханд үнэ хүрч яваа нь нууц биш гэдгийг гишүүд нь хэлдэг. Д.Эрдэнэбат гараа халаасандаа үргэлж хийдэг, дуугаа өндөрсгөж ярьдгаас бусдаар нөгөө дөрвийнхөө хажууд ардчиллыг хэрхэн бэхжүүлэх, АН-ыг хэрхэн хүчирхэгжүүлэх тухай бодлогын асуудлаа түлхүү ярьж, бүтээлчээр сэтгэж, тулга тойрсон хэрүүлийн ярианаас хол байгаа нь өөрийг нь улам бүр тодруулж өглөө.


Нэр дэвшигч Д.Эрдэнэбатад бусдаасаа ялгарах хэд хэдэн давуу тал байна.

Нэгдүгээрт, идсэн уусан, ашигласан шамшигдуулсан гэх хуулийн байгууллагад ээрэгдээгүй нэр цэвэр
Хоёрдугаарт, Намынхаа бүх шатанд ажиллаж байсан улс төрийн туршлагатай
Гуравпугаарт, Эв эеийг эрхэмлэж ахмад, дунд, залуу үеийг холбож ажиллах чадвартай
Саяхан нэг судалгааны дүнгээр Д.Эрдэнэбат бусдаасаа илүү дэмжлэгтэй байгаа нь гарсан байсан. Намынхаа жирийн гишүүд буюу доороосоо дэмжлэгтэй учраас дүн тэгж гарсан байх. Учир нь тэрбээр эх орноо бүтэн тойрч “Монгол хүн-2020” хөтөлбөрийг гардан боловсруулалцсан учраас жирийн гишүүд нь таньж байгаа. 2012 оны сонгуульд АН энэ хөтөлбөрийг барьж ороод гурван шатны сонгуульд ялалт авсан түүхтэй. Гишүүдийнх нь хэлж байгаагаар АН-д эв эеийг гагнаж чадах удирдагч л хэрэгтэй. Эв нэгдэлтэй байж чадвал АН хүчирхэгжинэ. Намын даргын төлөөх сар гаруй үргэлжилсэн сунгаанаас харахад намдаа тугал ч хариулсан, туг ч барьсан Д.Эрдэнэбат нь бусдаасаа дөнгүүр юм биш үү.
 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (7)
Зочин [66.181.185.57] 2017/01/22
Erdenebat hamgiin zugeer n shude
Зочин [59.153.113.199] 2017/01/22
Үнэндээ Эрдэнэбатаас бусад нь нэр хочтой хүмүүс шүү дээ. Ядахад л намын гал тогоог удирдаж /генсек байсанялалтад хүргэж бсан хүн нь Эрдэнэбат. Сонгж болох хүн бол Эрдэнэт мөн.
Зочин [43.242.243.125] 2017/01/21
М.Зоригт Эрдэнэбаты дэмжье гэсэн үү эртний анд чинь бичээд өгөөч гэсэн үү
Зочин [27.123.214.115] 2017/01/21
Er n bol Altanhuyag 6 jil darga bsan. Erdene ugaas butehgui gar. Gantumur juldana todoehoi. Zandan namaa hutgaldag hogiin gar. Tegeheer hamgiin zuv songolt n Erdenebat shuudee
Зочин [202.70.33.226] 2017/01/20
энэ хүн л хамгийн зөв сонгол байх болвуу гэж бодож бнаа. Дэмжиб байна
Зочин [103.229.120.60] 2017/01/20
Үнэн үнэн арай дээр шүү ялж л яваан байна нэг тийш нь сайхан шийдчихбэл амар байна
Зочин [202.9.41.226] 2017/01/20
Demjij yavdag shuu taniig