Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Samsung Note 7 дэлбэрсэн шалтгааныг тайлбарлав

Samsung Galaxy Note 7 дэлбэрсэн хэд хэдэн тохиолдол гарсан нь гар утасны техник хангамж болон програм хангамжтай огт хамаагүй, харин эвдрэлтэй баттерейнаас үүдсэн гэж “Samsung Electronics” мэдэгдлээ. Компанийн удирдлага өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, ухаалаг утас дэлбэрсэн шалтгааныг олон нийтэд албан ёсоор тайлбарласан байна.

 

Шалтгааныг тодорхойлохоор “Samsung”-ийн 700 гаруй судалгааны ажилтан, инженер 200 мянган ширхэг ухаалаг утас, 30 мянган ширхэг баттерейнд туршилт хийж, нарийвчлан шалгасан бөгөөд гадна хөндлөнгийн гурван байгууллагын шинжээчдийн дүгнэлтээр Note 7 ухаалаг утасны шатаж, дэлбэрсэн шалтгаан нь баттерейтай холбоотой болохыг тогтоолоо гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)