Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Анхны бүтээлээ нэхмэлийн машинаас эхэлсэн “Тоёота”-ын үндэслэгч

“Toyota Motor Corporation”-ын үүсгэн байгуулсан Тоёода Киичиро 1894 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Айти мужид төржээ. Эцгийнхээ хамт Японд анхны нэхмэлийн машин зохион бүтээсэн нь тухай үедээ шинэчлэгч болж байв. Кийчиро авто машины үйлдвэрлэлийг асар их сонирхож байсан тул эцгийнхээ 100 мянган фунт стерлингээр өнөөдрийн машины гигант “Toyota Motor Corporation”-ны үндэс суурийг 1937 онд тавьсан юм. Тэрээр эцгийнхээ суурь машины өрөөнд цагийн ихэнхийг өнгөрөөж байсан бөгөөд Японд шуугиан тарьж байсан нэхмэлийн механик машин хэрхэн төрснийг мэдэх нэгэн билээ. Киичиро 1928 онд эцгийнхээ зөвлөснөөр АНУ-ыг, дараа нь Европыг зорьж автомашин хэрхэн хийдгийг судлахаар явжээ. Тэр нутагтаа эргэж ирэхдээ машины “Их дэлгүүр” байгуулахыг  санал болгож эцгийгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. Киичиро эцэг Сакичиг 1936 онд нас барсны дараа анхны “Тоёото”-гийн анхны машиныг гаргажээ. Гэхдээ мотор нь “Шевроле”, кузов нь “Крайслер”-ын байв. 
 
Яагаад компаниа Тоёода биш “Тоёота” гэж нэрлэсэн гэж үү. Ханзаар бичихэд Тоёодад гарын есөн хөдөлгөөн ордог. Энэ бол япончуудад тийм ч таатай тоо биш. Ингээд “Тоёота” болсон түүхтэй.  
 
 
Харин одоо “Тоёота” компанийн удирдах зөвлөлийн даргаар Акио Тоёода ажилладаг. Тэрбээр компанийг үүсгэн байгуулагч Киичиро Тоёодагийн ач хүү юм. Мөн 1995 оноос хойш анх удаа Тоёодогийн гэр бүлийн гишүүн ТУЗ-ийн дарга болсон нь энэ аж. 
 
Акио Тоёода 1956 оны тавдугаар сарын 3-нд Нагояд төрсөн. Акио Тоёода Японы нэр хүндтэй их сургуулийн нэг Keik College-д шилжин суралцаж магистрийн зэрэг авчээ. Түүний гэр бүл өвөөгийнх нь үндэслэн байгуулсан Тоёота машины бизнес эрхэлж байв. Компанийн эмблемийг 1989 оны 10 дугаар сард бий болгосон. Хоёр зууван дүрсний огтлолцол нь компани, үйлчлүүлэгчийн харилцан хамаарлыг тусгасан бэлгэдэлтэй. Мөн эдгээр зууван дүрсний нийлмэлээс Т үсэг тодордог нь компанийн нэрийн эхний үсэг болдог хэмээн тайлбарладаг.  
 
Мөн утсанд сүвлэгдсэн зүү шиг хувилбараар нь анхны нэхмэлийн машин зохион бүтээсэн санааг давхар илтгэдэг зэргээр тус компанийн логог олон янзаар тайлбарладаг. Олон давхар санааг агуулсан нууцлаг эмблем хэмээн үзэх нь ч бий.     
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)