Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Валентины тухай сонирхолтой баримтууд

Гэгээн Валентины баяр нь Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр юм. 2 сарын 14-нд болдог. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм. Манай эриний III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ.
 
Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хорьж, дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2 сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ. Ингээд эгээн Валентины өдрийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

 

-Эртний Ромын ард иргэд Жюно бурханд зориулж хоёрдугаар сарын 14-нд баяр зохиодог байжээ. Эртний Ромын шашинд энгийн хүн байсан Жюно бурхантай суун, ариун диваажингийн оронд очсон гэдэг. Олон арван залуу охидуудаар тахилга өргөн, зөвхөн хаадын хүрээнд энэ баярыг тэмдэглэдэг байжээ.

-Дундад зууны үед хайрын захианы доод талд нэрнийхээ урд “Х” гэж тэмдэглэдэг байжээ. Энэ нь үнсч байгаагийн илэрхийлэл болдог байсан гэдэг. Үнэнч хайрын бэлэгдэл ч гэж зарим судлаачид үздэг.
 
-Дундад зууны үед залуу хосууд боулинг тоглодог байжээ. Урд нь зассан шонгуудыг унагаах энэхүү тоглоомыг бүтэн долоо хоногийн турш тоглодог байсан гэдэг. Тухайн үед тэрхүү шонгуудыг “би үргэлж чиний зүрхээр гоёно” гэсэн үг бүхий туузаар холбодог байжээ. 
 
-Христийн үеийн нийгэмд зовлонд дарагдсан эмэгтэйг Валентин хэмээдэг байжээ. Тиймээс эмэгтэйн зовлонг тайлах үүднээс тусгай зан үйл хийдэг байсан гэх мэдээлэл байдаг.
 
-1537 онд Английн Хенри VII Гэгээн Валентины өдрийг тэмдэглэхийг албан ёсоор зарлигдсан байна.
 
-1800 онд Ричард Кадбюри зүрхэн хэлбэртэй шоколадны хайрцагыг зохион бүтээжээ.
 
-Одоогийн байдлаар Валентины өдөр зүрхэн хэлбэртэй хайрцаг 35 сая хувь борлогддог гэсэн тооцоо бий.
 
-Зөвхөн АНУ-д л гэхэд нэг тэрбум шоколад Валентины өдөр зарагддаг.
 
-Валентины баяраар эрэгтэйчүүдийн 77 хувь хайртай бүсгүйдээ сарнай сонгодог бол, эмэгтэйчүүдийн 27 хувь нь л хайртай залуудаа цэцэг бэлэглэдэг байна.
 
-Валентины өдөр АНУ-ын нийт эмэгтэйчүүдийн 25 хувь нь сарнай авдаг ажээ.
 
-Эртний Ромд улаан сарнайг дээдэлдэг байжээ. Учир нь Венус бурханы дуртай цэцэг нь сарнай байсан гэж тэд үздэг байж.
 
-Дэлхийн даяар Валентины өдөр нэг улсад дунджаар 119 сарнай зарагддаг гэсэн судалгаа гарчээ.
 
-Дэлхийн хамгийн анхны хайрын шүлэг МЭӨ 3500 жилийн өмнө бичигджээ. Эртний Шумерийн хотод малтлага хийхэд тусгай хавтан дээр хайрын мөртийг сийлсэн байдаг. 
 
-Жил бүр дэлхий даяар Валентины баяртай холбоотой ил захидал нэг тэрбум гаруй зарагддаг ажээ. Энэ нь Зул сарын баярын ил захидлын дараа орох үзүүлэлт юм.
 
 -Жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд Италийн Вероно хотод хайрын захиагаа Жулиетэд гэж хаягладаг уламжлалтай ажээ. Нэг хүн хайртай хүндээ дор хаяж 100 захидал өгвөл гэгээн хайр нь бүтдэг гэсэн сүжигтэй.
 
-АНУ-д нийт эрчүүдийн 64 хувь нь нууц амрагтайгаа Валентины баяр тэмдэглэдэг гэсэн судалгаа гарчээ.
 
-Вельсэд Валентины баяраар модон зүрхийг, түлхүүр, цоож сэлтийг хайртдаа бэлэглэдэг. Урд нь модон түлхүүр зангидсан энэхүү бэлгийн урд нь “Чи миний зүрхийг нээж чадна” гэж сийлсэн байдаг ажээ. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)