Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Ким Чен Уны ах Малайзад амиа алдлаа

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам Малайзад амиа алдсан тухай BBC агентлаг мэдээллээ. Ёнхап болон Ройтерс агентлаг Өмнөд Солонгосын засгийн газрын эх сурвалжид тулгуурлан дээрх мэдээллийг үнэн гэж батлаад байна. Түүнчлэн Малайзын цагдаагийн газрын ахлах албан тушаалтан Ким Чен Намыг Куала-Лумпурын нисэх онгоцны буудлаас эмнэлэг хүргэгдэх замдаа амьсгал хураасан гэж мэдээлжээ. 
 
Түүнийг нисэх онгоцны буудал дээр байх үед хоёр эмэгтэй хордуулсан гэж Өмнөд Солонгосын TV Chosun гэх кабелийн телевиз мэдээлсэн байна. Гэвч одоогоор түүний амиа алдсан шалтгааны талаар албан ёсны, баттай мэдээлэл хараахан гараагүй байна. 
 
Өнөөгийн удирдагч Ким Чен Ир нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ил, түүний гэргий Ко Ён Хи нарын гурав дахь хүү билээ. Эцэг Ким Жон Ил нийт дөрвөн охин, гурван хүүтэй бөгөөд удирдагч Ким Чен Ир болон 45 настай Ким Чен Нам нар эх ондоотой аж. Ким Чен Ирийн ууган хүү хэмээгддэг тэрээр сүүлийн жилүүдэд эх орноосоо дүрвэн амьдарч байсан ба өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа түүний аминд хүрэх гэсэн оролдлого гарч байсан юм. 2012 оны Өмнөд Солонгост ял сонссон Умардын нэгэн тагнуулч Ким Чен Намыг хороохоор ажиллагаанд оролцож байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)