Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

БНСУ-ын визний журамд шинэ өөрчлөлт оржээ

Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-ны мэдээлснээр тус улсын визний журамд дараах зарим шинэ өөрчлөлт орсон байна.
 
БНСУ-д визгүй зорчиж байсан иргэд 2017 оны гуравдугаар сарын 1-нээс визтэй зорчих. Ингэхдээ дараах сонголтууд хийх юм байна. Тодруулбал, 
 
30 хоногийн хугацаатай таван жилийн олон удаагийн виз хүсч болох.
90 хоногийн хугацаатай 1,3,5 жилийн олон удаагийн виз хүсч болох.
Дээрх хоёр нөхцөлд сүүлийн хоёр жилд тус улсад нэгээс доошгүй зорчсон байх.Аялал, төрөл садныдаа зочлох, бизнес ангиллын 90 хоногийн нэг удаагийн виз хүсэх.
 
Түүнчлэн Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литва, Лихтенштейн, Мальт, Бельги, Швед, Швейцар, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финланд, Унгар зэрэг Европын 30 улс болон АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд руу явах, тэдгээр орнуудаас ирэхдээ БНСУ-аар дайран өнгөрөгчид болон дээрх орнуудад байнга оршин суугчид БНСУ-д визгүй 30 хүртэл хоног байж болохоор нөхцөлөө зөөлрүүлж хамрах хүрээг нь өргөтгөсөн байна. Өмнө нь зөвхөн АНУ, Канад, Астрали, Шинэ Зеландаар хязгаарлаж байсан юм. Харин 30 хоногийн дотор цаашид аяллаа үргэлжлүүлэх тийзтэй, визтэй, дээрх орнуудад хууль бусаар оршин суугаагүй байх шаардлага тавигдаж байгаа аж.
 
Мөн дээрх шинэ журамд сүүлийн гурван жилд БНСУ-д хууль бусаар оршин суусан буюу хил нэвтрүүлэхээс татгалзсан мөн таван сая воноос дээш хэмжээний торгууль хүлээсэн, албадан гаргагдсан зэрэг хууль журам зөрчсөн хүмүүс хамрагдах боломжгүй юм байна.
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (15)
Зочин [66.181.189.218] 2017/04/10
Зочин [202.179.10.234] 2017/03/28
90 хоногын хугцаатай 1,3,5н жилийн виз нь хэзээ ч хэд ч гарч болох юм уу
Зочин [202.179.31.81] 2017/02/19
Зочин [43.242.243.168] 2017/02/16
Зочин [150.129.143.34] 2017/02/15
Зочин [202.9.43.125] 2017/02/15
Зочин [202.179.23.72] 2017/02/15
Зочин [49.168.226.103] 2017/02/15
Зочин [202.179.23.113] 2017/02/15
Япон визтэй хүн бас орж болдог.30 хоног.
Зочин [202.126.94.218] 2017/02/15
Зочин [202.70.46.211] 2017/02/15
Ajillaj bgaa hvmvvs aylalaar vizr gardag hvmvvs hamragdah yumuu
Зочин [202.21.106.155] 2017/02/15
juulchni viz yaj garch bgn bol
Зочин [202.70.46.216] 2017/02/15
bolj bna harin ch taatai zvil bolson bna
Зочин [27.123.214.110] 2017/02/15
Zooz
Зочин [103.242.47.250] 2017/02/15