Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Архангай аймагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатжээ

Архангай аймгийн Ихтамир сумаас баруун тийш 30 орчим км-т өнгөрсөн шөнө 01 цагийн үед ачааны автомашин шарваж хөндөлссөний улмаас тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн найман цаг орчим саатжээ. Одоогоор саатсан тээврийн хэрэгслүүдийг замын хажуу руу буулгаж, хөдөлгөөнийг үргэлжлүүлэх зохицуулалт хийн ажиллаж байгаа юм байна.
 
Иймд тус чиглэлийг зорих жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн Үндэсний төвөөс зөвлөлөө.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [139.5.217.160] 2017/02/19
МУУ ШҮҮ