Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Манай улсын дөрвөн иргэн БНХАУ-д зам тээврийн ослоор амиа алдлаа

Энэ сарын 15-нд манай улсын дөрвөн иргэн БНХАУ-ын Манжуур хот руу явах замд зам тээврийн осолд өртөн, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. 

 

Тэд хятадын хилийн хот болох Алтан-Эмээлээс Манжуур хот руу явж байсан бөгөөд том оврын ачааны машинтай мөргөлдөж, жолооч болон зорчигчид газар дээрээ  нас барсан байна. Машинд жолоочоос гадна дөрвөн монгол хүн сууж явжээ. Монголын талаас хууль хяналт, төрийн албаны хүмүүс иртэл осолдсон хүмүүсийг ослын газраас  хөдөлгөхгүй гэсэн байр суурийг БНХАУ-ын албаны хүмүүс илэрхийлжээ. Дорнод аймгийн холбогдох албаныхан ослын газарт ажиллаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)