Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Монгол, Японы ГХЯ хоорондын Стратегийн зөвлөлдөх уулзалт болно

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Япон Улсын Гадаад хэргийн яамд хоорондын ээлжит Стратегийн зөвлөлдөх уулзалт 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо болно.
 
Стратегийн зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, японы талаас Гадаад хэргийн дэд сайд Т.Акиба нар ахалж оролцоно.
 
Энэ удаагийн уулзалтаар талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилтуудын талаар санал солилцоно. Мөн олон улс, бүс нутгийн байдал, хоёр улсын гадаад бодлогын талаар мэдээлэл солилцож, зөвлөлдөхөөр төлөвлөж байна.
 
Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Т.Акиба Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарт тус тус бараалхана.
 
Өмнөх удаагийн Стратегийн зөвлөлдөх уулзалт 2014 оны 6 дугаар сард Токио хотноо зохион байгуулагдсан.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)