Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Нарантуул олон улсын худалдааны төв өнөөдөр ажиллаж байна

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвүүд энэ долоо хоногт амрахгүйгээр ажиллаж байна. Нарантуул олон улсын худалдааны төв долоо хоног бүрийн мягмар гарагт амрах хуваарьтай ч өнөөдөр амрахгүй ажиллаж байгаа юм байна. Битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 26-ны ням гарагт 10-18 цагийн хооронд ажиллаад шинийн 1-ний өглөөнөөс эхлэн урт хугацаагаар амарна гэдгийг тус захын удирдлагууд тодотгож байна. Нарантуул гуравдугаар сарын 9-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
 
Дүнжингарав худалдааны төв битүүний өдөр хагас ажиллана. Өглөө 10 цагаас нээж, өдөр 12 цагт хаах юм байна. Харин Хархорин зах битүүний өдөр бүтэн /10-18 цаг/ ажиллаж, хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-ний өдрийг дуустал амрах хуваарь гаргажээ. Гуравдугаар сарын 2-ны өдрөөс ихэнх худалдааны төв, захууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх аж.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)