Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан маргааш эхэлнэ

Цагаан сарын баярт зориулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно. Үүгээр сар шинийн баярын цуврал барилдаан эхэлж байгаа юм. Барилдааны бүртгэл маргааш 10:00 цагт эхлэх бөгөөд оролцогчид цолны үнэмлэхтэйгээ ирэхийг Монголын үндэсний бөхийн холбооноос анхаарууллаа. Хэрэв бөхчүүд цолны үнэмлэхгүй ирвэл бүртгэхгүй аж. Бөхчүүд Цагаан сарын барилдаанд ирэхдээ “Цолны үнэмлэхээ орхичихож, та нар мэдэж байгаа биз дээ. Танихаа байсан уу” гэх нь илбэг гэнэ. Уг нь цолны үнэмлэхгүй ирвэл бүртгэхгүй байх энэ журам Цагаан сар, Улсын баяр наадмын барилдаануудад хатуу үйлчилдэг юм байна. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)