Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн АНХААРАЛД

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтсээс 2017 онд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэд зориулан зөвлөмж гаргажээ.
 
2017 онд БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцийн Хэрэг эрхлэх газар нь Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад бүртгэх хүний тоо 8000, сонгон шалгаруулж авах хүний тоог 1500 гэж тогтоожээ. Үүнээс өндөр шалгууртай нь харагдаж байгаа учраас зөвхөн солонгос хэлтэй эсвэл солонгос хэлний шалгалтад сайтар бэлдсэн иргэд бүртгүүлэхийг зөвлөжээ. Мөн солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад орохоор төлөвлөж байгаа хүмүүст зориулан дараах мэдээллийг хүргэж байна.
 
Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэл:
 
Бүртгэл явагдах хугацаа: 2017 оны гуравдугаар сарын 6, 7 ,9-нд (Гуравдугаар сарын 8-нд бүх нийтийн амралтын өдөр бүртгэхгүй)
 
Бүртгэх цаг: 08:30-12:30, 13:30-17:30 (ажлын цагаар)
 
Бүртгэх газар: Байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай.
 
Бүртгүүлэгчдэд тавигдах ерөнхий шаардлага:
 
-Бүртгүүлэгч нь 18-39 настай байх
 
-Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
 
-Солонгос улсаас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх
 
-Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)