Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Зам тээврийн зөрчлийн ихэнхи нь орон нутагт гардаг

Зам тээврийн хэрэг зөрчлийн нэлээд хувийг орон нутгийн замд гарч байгаа осол эзэлж байна.
 
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан хот хооронд зорчиж байгаа иргэд баталгаатай тээврийн хэрэгслээр зорчиж аюулгүй байдлаа хангаж явахыг Архангай аймгийн цагдаагийн хэлтсээс сэрэмжлүүлж байна.
 
Хамгийн сүүлийн жишээ гэхэд Архангай аймгийн Цахир сумын нутаг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын зааг Солонготын даваанд 45 хүний суудалтай том оврын автобус онхолдож жолооч нь газар дээрээ нас барсан хэрэг гарчээ.
 
Азаар зорчигчдыг өөр автобусанд шилжүүлэн суулгасны дараа ийм хэрэг болжээ.
 
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор хот хооронд явах хүний тоо, тээврийн хэрэгсэл эрс нэмэгддэг. Иймд жолооч нарыг бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явж, суудлын бүсээ заавал зүүж хэвших, ядарсан үедээ жолоо барихгүй байх, шөнийн цагт машины гэрлээ шилжүүлж байх, зорчигч болон ачааг хэтрүүлэхгүй байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)