Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Банк дээрэмдсэн этгээдүүд төрсөн ах дүү 2 байжээ /бичлэг/

Худалдаа хөгжлийн банкны Сонгинохайрхан дүүрэгт байрлах Таван шарын салбарт өчигдөр өглөө хэсэг  хүмүүс халдсан  талаар  бид  өмнө нь  мэдээлж байсан. Тэгвэл  өнөөдөр  өглөө тэднийг эрэн сурвалжилж байсан  бол саяхан  баривчилсан  байна. Гэмт этгээдүүд 1985, 1992 оын Э  болон Б гэх  төрсөн  ах дүү хоёр байжээ.

Тэднийг Худалдаа хөгжлийн  банкнаас 360 сая төгрөг дээрэмдсэн гэсэн мэдээлэл  өгч байсан  бол мөнгөний хэмжээ 380 сая төгрөг  байсан гэж албан ёсоор  мэдэгджээ. Тэд  Өнөр хорооллын орчмоос баривчлагдахдаа 380 сая төгрөгөө үрээгүй байсан бөгөөд тэдний  дээрмийн үеэр ашигласан буу нь олдоогүй байна. Уг  хэргийг шалгаж эхлээд  байгаа  талаар цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ.

Д.Оюун

Д.Оюун

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.55.183.178] 2015/12/14
Америк кино үзсээр байгаад одоогийн залуус уу хнн