Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Эрэн сурвалжилж байсан жолоочийг илрүүлэн саатуулжээ

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд нэгэн үл таних жолооч зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохироогоод хэргийн газраас зугтсан хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард гарчээ. Тодруулбал, тус хорооны Хүүхдийн хоёрдугаар эмнэлэгийн зүүн талд байрлах "Хүннү" зочид буудлын урд замд зорчих хэсгийн гуравдугаар эгнээнд явж байсан марк, улсын дугаар тодорхойгүй хар өнгийн суудлын автомашин нь явган зорчигч Б-г мөргөснөөс нэгдүгээр эгнээнд явж байсан T.Pruis маркийн автомашинд явган зорчигч мөргүүлж амь нас нь хохирсон хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 15-ны орой 23 цаг 15 минутын орчимд гарсан байна.

 

Уг хэрэгт холбогдуулан хар өнгийн тээврийн хэрэгсэл болон тухайн жолоочийг эрэн сурвалжилж байсан билээ.

 

Тэгвэл УБХЦГ-ын Гуравдугаар хэлтсийн Эрүүгийн тасгийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулан Toyota Crown маркийн автомашины жолооч О болохыг тогтоожээ. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)