Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Су.Батболдын хийсэн томилгоог түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарчээ

Нийслэлийн Засаг дарга Су.Батболд энэ сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилох захирамж гаргасан. Түүний гаргасан захирамжийг тус дүүрэгт олонх болсон АН-ын ИТХ-ын төлөөлөгчид болон намын гишүүд эсэргүүцэн суулт зарлаж, цагдаагийн байгууллага хүч хэрэглэн албадан тарааснаар бөөн хэрэг мандсан.  Нийслэлийн Засаг дарга Су.Батболд “Нийслэлийн засаг даргын хувьд  хуулийн дагуу захирамж гаргасан бөгөөд улстөржсөн шийдвэр гаргаагүй гэдгээ хэлье” хэмээн мэдээлэл хийж байсан.
 
 
Тэгвэл Баянзүрх дүүргийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс түүний захирамжийг түдгэлзүүлсэн шийдвэрийг энэ сарын 6-ны өдөр гаргасан. Шүүгчийн захирамж албан бичгээр гарсныг олон нийтэд анх удаа хүргэж байна. Уг захиармжид “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 61-р зүйлийн 61.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3-р сарын 2-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/45 дугаар захирамж, “Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилох тухай” Б/46 дугаар захирамжийн биелэлтийг Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийг томилох санал хүргүүлсний дагуу Нийслэлийн Засаг даргаар Д.Пүрэвдавааг томилох шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3-р сарын 2-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/45 дугаар захирамж, “Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилох тухай” Б/46 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэжээ.
 
 
 
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [103.26.193.37] 2017/03/14
Ugui neeree ene shuuh hunii asuudal shiidverleh bolhoor udaj udaj Hariu gargana purevdawaatai holbootoi gomdoliig odort n shiidhiimaa hahuulindaa Gazar avsan ni unen bhoo esvel elbegdorj agaa nolooldog n unen bololtoi elbegeeteigee uhneeeeeeeeeeeeee ho