Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Ц. Сандуй: Нийслэлчүүдийнхээ өмнө өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байх болно

Өнөөдөр Нийслэлийн МАН-ын байгууллагын идэвхтэн сонгуультны  гурав  дахь удаагийн зөвлөгөөн болж өнгөрлөө. Уг зөвлөгөөний ач холбогдол нь тус намын хорооноос 2017 оныг Сахилга хариуцлагын жил болгон зарлаж намын идэвхтэн сонгуультан, Бага хурлын болон намын хорооны гишүүдийнхээ үүрэг хариуцлагыг сайжруулах үүднээс ёс зүй, хариуцлагын гэрээ байгуулах ажлыг ийнхүү эхлүүлээд байгаа аж. Мөн  тэд энэ оны сонгуулийн үр дүнд намаараа үнэмлэхүй ялалт байгуулж Монгол Улсын Засгийн газар болон нийслэл дүүрэг, хөдөө орон нутагт засаглах боломжоо бүрдүүлсэн учраас өөрсдийн бодлого хөтөлбөр хийгээд улс орноо эдийн засгийн болон засаглалын хямралаас гаргах их ачаа, үүрэг хариуцлагыг хүлээсэн учраас  өөдөө тэмүүлж байгааг хүн бүхэн мэднэ.

 

 

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Засгийн эрхийг барьж байсан АН-ын алдаатай бодлого, буруутай үйл ажиллагаа, хяналтгүй зарцуулсан их хэмжээний мөнгөнөөс болж  эдийн засаг хямарч, инфляци, валютын ханш өсч аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, үйл ажиллагаа нь зогсож, иргэдийн амьдрал доройтон улс орны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж улсаараа өрийн дарамтад орсон энэ хүнд ачааг МАН хүлээж авсан билээ. Товчхондоо бол улс орны эдийн засгийн уналтыг зогсоож, дахин сэргээж чадах бодлого, боловсон хүчний нөөц, ажлын туршлага зөвхөн тус намд бий учраас тэд бүхий л бололцоогоо дайчлан шаргуу ажиллах болсныг монголын ард түмэн үнэлэх болсон юм.

 

 

Мөн тэд эдийн засгийг тогтворжуулах үүднээс УИХ дахь бүлэгтэйгээ хамтран эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой Оюутолгой, Тавантолгой, Төмөр зам зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж төсөв мөнгөний бодлогыг чангатгах, төсвийн хэмнэлтийн горимд шилжих, урсгал зардлыг багасгах, үр ашиггүй хөрөнгө оруулалт зэргийг хазаарлахаар томоохон арга хэмжээнүүдийш авч эхэлсэн билээ. Ямартай ч тус нам Засгийн эрхийг аваад есөн сар гаруй хугацааг өнгөрөөхдөө хэлснээ хийдэг амалснаа хэрэгжүүлдэг, хариуцлагатай нам гэдгээ алхам тутамдаа батлан харуулсаар  байна. Тиймээс одоогийн Засгийн газарт олонх болсон МАН-ынханд иргэд дахин итгэл үзүүлнэ гэдгээ ч мэдэгдэж байгаа. Энэ нь ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй хүнд дахин боломж олгож улс орноо эдийн засгийн хямрал, засаглалын хямралаас гаргаж сонгуулийн мөрөө хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд боломж олгоно гэж ард түмэн үзэж буй юм. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд  намаасаа нэр дэвшиж буй нэр дэвшигчийг намын гишүүд дэмжигчид, олон нийтийн хүсэн хүлээсэн  нэр дэвшигчийг тодруулахад онцгой анхаарч, гишүүд, дэмжигчдээрээ зөвлөлдөн хэлэлцүүлж, Удирдах зөвлөл, Бага хурал дээрээ ч  шударга өрсөлдөөнийг ханган ажиллаж ирсэн уламжлалаа үргэлжлүүлэх гэж буй аж. Тиймээс тус намынхан үйл ажиллагаагаа улам ихээр эрчимжүүлж хийсэн ажлаараа ард түмнийхээ итгэлийг хариулж Ерөнхийлөгчийн сонгуульд итгэл алдрахгүй байхын төлөө “Итгэлцэлтэй-Эв- Нэгдэлтэй-Хариуцлагатай”  байх ёстой гэсэн зарчмыг  барьж буй аж. Тус намын бас нэг авууштай сайн тал нь гэвэл хоорондоо эв эеийг эрхэмлэж дотооддоо сахилга бат, хариуцлагаа чандалж чадвал ялалт байгуулж чаддаг гэдгийг  өнгөрсөн 2016 оны УИХ, нийслэл дүүргийн сонгуулийн үр дүн бэлхнээ харуулсан билээ.  Юутай ч Ёс зүй хариуцлагын тогтолцоог гол үндсэн зарчмаа болгож намын нөхдөө нэгдсэн нэг санаа бодлогтой улс орныхоо ирээдүй, сайн сайхны  төлөө  сэтгэл оюунаа чилээж сахилга баттай байхыг чухалчилжээ.

 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (7)
Зочин [66.181.184.225] 2017/03/20
ENE DURAK ODOO IIM BALAY YUM KHIIJI YAWAKHAA BOLI , CHAMAYG DEMJIGCHID GEJI KHEN BAYNAA , M, ENKHBOLD CHINI L BAYKH
Зочин [202.131.250.130] 2017/03/19
ЭНЭ УХААН ЗҮГЭЭР ҮҮ ЭСВЭЛ ЦАЙЧИХСАН ХҮН ҮҮ. МАН ЫН ТӨРХ Ч МӨН ДӨӨ
Зочин [103.229.120.142] 2017/03/19
M.Enhboldiin uliig dolooj 00 tsaasiig ni zuuj gazriin naimaag hamtdaa bujignuunj olson munguu offshort awaachij hiisen jinhene hornii garuud hariutslaga ew negdel gej ard tvmeniig hagaralduulj taltsuulsan MANgaruud
Зочин [66.181.186.96] 2017/03/18
harj l baiya
Зочин [150.129.140.37] 2017/03/17
Сандуй хамгийн хогийн ЛУЙВАРЧИН. ДОЛООН ҮЕЭРЭЭ ҮЙЛЭЭ ҮЗЭЖ, ХАМГИЙН МУУ, МУУХАЙГ ҮЗЭЖ ҮХЛИЙН МУУГ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.
Зочин [66.181.177.129] 2017/03/17
Над асуулт байна. МАН-ын гишүүдээс бусад нь хүн биш гэж үзэж, МАН-ынхны гутлыг долоохгүй бол ажлаасаа, цаоин мөнгөнөөсөө салж байгаа олон хүн байна. Ажлаас нь халдаггүй юм гэхэд амар суулгахгүй чимхээд байна. Ийм үед Итгэлцэл - эв нэгдэл - хариуцлага ярьж хуурах хэрэг байгаа юм уу.
Зочин [64.113.32.29] 2017/03/17
Sain bna ard irged bidniihee tuluu setgel sanaa ni tsohilj l bgaan bna ta buhend amjilt husey