Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

"Монгол орны ойн гайхамшиг" гэрэл зургийн болон хүүхдийн гар зургийн үзэсгэлэн нээлтээ хийв

03 сарын 21-ны өдрийг дэлхий даяар Ойн өдөр буюу ой модыг хамгаалах, сурталчилах өдөр болгон дэлхийн бүх улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

 

Харин энэ жилийн Олон Улсын Ойн өдөр нь “ОЙ БА ЭРЧИМ ХҮЧ” сэдвийн доор зохион байгуулж байна. Энэ өдрийг угтан Байгаль орчин, аялал жуучлалын яам, Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөрөөс 20-23 өдрүүдэд Эрдэм шинжилгээний хурал, Боловсролын зөвлөгөөн, олон нийтэд зориулсан гэрэл зураг болон гар зургийн үзэсгэлэн зохион байгуулахаар болсон.  Тус үйл ажиллагаанд Нийслэлийн боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагууд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд, ОУ-ын байгууллагууд, Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгчид оролцох юм.

 

Мөн өчигдөр  13:00 цагт Монголын уран зургийн галерейд “МОНГОЛ ОРНЫ ОЙН ГАЙХАМШИГ” гэрэл зураг болон хүүхдийн гар зургийн үзэсгэлэнгийн нээлт болсон бөгөөд уг үзэсгэлэн энэ сарын 23-ныг дуустал үзэгчдийн хүртээл болох юм. Үзэсгэлэн үнэ төлбөргүй ажээ.

 

Тус үзэсгэлэнд гэрэл зураг сонирхогчдын дунд зохион байгуулсан “МОНГОЛ ОРНЫ ОЙН – 2016” уралдааны бүтээлүүд болон бага болон дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “ОЙН ГАЙХАМШИГ”, “НОГООН ИРЭЭДҮЙ НАДААС ЭХТЭЙ” гар зургийн уралдаан, мөн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ” нийтлэлийн уралдааны шилдэг бүтээлүүд тавигдаж байна.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)