Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Монгол Улс тусгай олимпийн аваргатай боллоо

Австри улсын Шладминг хотноо тусгай олимпын өвлийн наадам гуравдах өдрөө үргэлжилж байна. Наадамд 107 гаруй орны 300 гаруй тамирчин өрсөлдөж байгаа аж.

 

Тус олимпд манай улсын тамирчинд анх удаагаа оролцож байгаа бөгөөд эх орноо төлөөлөн 14 тамирчин гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлөөр авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Наадмын эхний хоёр өдрийн байдлаар нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн болзлыг хангаад байна.

 

Тусгай олимпын 25 метрийн цасны гуталтай гүйлтийн төрөлд эх орноо төлөөлөн оролцож буй 16 настай С.Тэмүүлэн амжилттай оролцож хоёрдугаарын байр эзлээд байсан бол гүйлтийн цанын төрөлд оролцсон Н.Уянга анхны алтан медалийн болзол хангалаа.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)