Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Баруун аймгийн чиглэлд зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ

Баруун  зүгийн ихэнх нутгаар их хэмжээний цас орж, хүчтэй шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдан цаг агаарын нөхцөл байдал хүндэрсний улмаас Говь-Алтай, Баянхонгор, Увс, Ховд, Өвөрхангай, Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ.

 

Дээрх аймгуудын нутгийн зарим хэсгээр 40-70 см зузаантай цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдан замын байгууламжын зорчих хэсэгт хүндрэл үүсээд байгаа аж. 

 

Үүнтэй холбогдуулан хувиараа тээвэр эрхлэгчид хууль бус тээвэрлэлт хийх, иргэд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осолд өртөж болзошгүй тул онцын шаардлагагүй бол дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг “Онцгой байдлын ерөнхий газар”, “Замын цагдаагийн алба”, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ -аас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)