Архангай аймгийн нийт нутгаар өчигдрөөс эхлэн их хэмжээний цас орж, үзэгдэх орчин хязгаарлагджээ. Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор өчигдөр 19.00 цагаас эхлэн хот хоорондын болон орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болсон байна.
Иймд Архангай аймгийн чиглэлд зорчихгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.