Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Худал мэдээлэл өгсөн иргэнийг шалгаж байна

Энэхүү худал мэдээллийг тараасан этгээдийг эрэн сурвалжилж Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй Ж гэгч тараасан болохыг тогтоон, шалгаж эхэлжээ. Харин иргэн Ж болсон үйл явдлын талаар “Тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Гэрээсээ гараад утсаар ярих гэтэл нэгж дууссан байсан. Тэгээд утсаар ярихын тулд ойролцоох эмийн санд орж Төмөр замын эмнэлгийн хашаанд автомашиндаа буудуулсан хүн байна” гэж худал хэлсэн. Тэр мэдээллийг эмийн сангийнхан 102-т хэлсэн юм байна. Би ийм зүйл болно гэж мэдээгүй. Энэ мэт худал мэдээллэл тарааж, цагдаад худал мэдээлэл өгч болдоггүй юм байна. Миний худал хэлсэн үг иргэдийг цочроож, цагдаагийн байгууллагад маш их хүндрэл учрууллаа” гэж ярив.

 

Түүний худал мэдээлэл өгч буй дүрс нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байна.   

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)