Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

“Samsung Galaxy S8” ирэх сарын 21-нээс худалдаанд гарна

Техник технологийн шинэчлэл хурдтай явагдсаар. Компютер, машин механизм гээд бүх зүйл өдөр ирэх бүрт өөрчлөгдөн сайжирч, хүчин чадал нь ч нэмэгдсээр байгаа. Тэгвэл хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ болсон дуу хоолой, дүрсээр холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг гар утасны хувьсал хувьсгал ч үргэлжилсээр байна. 
 
 
 
 
Монголчуудад хэдийнээ танил болсон Samsung нэрийн гар утас дараагийн хувьслаа хийхэд бэлэн болжээ. Өөрөөр хэлбэл, “Galaxy S” нэртэй цувралынх нь удаах хувилбар худалдаанд тун удахгүй гарах нь. БНСУ-ын “Samsung Electronics” компаниас үйлдвэрлэн гаргадаг дээрх цувралын хамгийн сүүлийн загвар буюу “Samsung Galaxy S8” загварын ухаалаг гар утсаа танилцуулсан байна. 
Энэхүү танилцуулгаа АНУ-ын Нью-Йорк хотод хийсэн бөгөөд “Samsung Electronics”-ын зүгээс албан ёсоор худалдаанд гарах өдрийг зарлажээ. Тодруулбал, АНУ болон БНСУ-ын зах зээлд ирэх сарын 21-нд худалдаанд гарах бол бусад орнуудад ирэх сарын 28-наас борлуулагдаж эхлэх юм байна. 
Харин үнэ ханшийн хувьд гэвэл дэлхийн зах зээл дээрх хамгийн үнэтэй утаснуудын нэгд тооцогдох учраас 720 ам.доллараар зарагдах мэдээлэл байна. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)