Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Солонгосчууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийнхээ бичгийн хэвийг сонжиж эхлэв

Өмнөд солонгосчууд 19 дэх удаагаа Ерөнхийлөгчөө сонгох ажилд ханцуй шамлан ороод байна. Тус улсын 19 дэх Ерөнхийлөгчийг тавдугаар сарын 9-нд бүх нийтийн санал асуулгаар тодруулах бөгөөд өдгөө сонгуулийн марафон эхэлсэн байна. Одоогийн байдлаар уг сонгуульд намаа төлөөлж оролцох таван нэр дэвшигчийн нэр тодорч, төрийн тэргүүний суудлын төлөө хүч үзэхээр болжээ.
 
 
 
Төрийн алтан жолооны төлөөх тэмцэлд өрсөлдөх гэж байгаа таван хүний хэн нь хэн бэ гэдгийг сонгогчид нь ч тааж мэдэхээр сонирхож эхэлсэн байна. Тодруулбал, хэнд эрх мэдлийг атгуулбал улс орныг аятайхан удирдан жолоодчих бол хэмээн тэдгээр нэр дэвшигчдийн талаарх төрөл бүрийн мэдээллийг өөр хоорондоо түгээгээд эхэлжээ. Энэ талаарх мэдээлэл ч сошиал ертөнцийг чимэх болов. Өнөөдрийн байдлаар нэр дэвшигчдийн бичгийн хэлбэрийн талаарх мэдээлэл хамгийн их түгэж, хэнийх нь бичгийн хэлбэр илүү вэ гэсэн сонжоо тэнүүлчилсээр.
Ерөнхийдөө таван нэр дэвшигчийн бичгийн хэлбэрийг харьцуулахын зэрэгцээ, сэтгэгдэл үлдээх дэвтэрт бичсэн бичээсийг цахим хуудсанд байрлуулж, хэн нь илүү гоё бас цэгцтэй бичиж байгаа тухай ярилцаж байна. 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)