Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Оросын прокурорууд энэ онд авлигын 300 орчим гэмт хэрэг илрүүлжээ

ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн прокурорын дарга, хурандаа генерал Сергей Фридинский-н хэлснээр, авлигын гэмт хэрэг улам нарийн төвөгтэй болж, санхүүгийн схемчлэл, харилцаа холбооны хэрэгсэл, албан тушаалын байдлаар үйлдэгдэж байна. Цэргийн анги, салбарын үйл ажиллагаан дахь авлигын эрсдэл урьд урьдынхаас маш өндөр байна. Эхний улиралд гэхэд Цэргийн прокурорын газар авлигын 300 орчим гэмт хэргийг илрүүлж, 187 албан тушаалтныг шалгаж эхэлсэн байна.
 
Мөн тэрээр хэлэхдээ, батлан хамгаалах чиглэлийн худалдан авах ажиллагаа, цэргийн анги, салбарын засвар, үйлчилгээ, цэргийн татлагатай холбоотой авлигын асуудлаас урьдчилан сэргийлэхэд нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэжээ.
 
Цэргийн прокурорын газар одоогийн байдлаар авлигын 1,5 мянган гэмт хэргийг шалгаж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)