Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Дэлхийн хамгийн аюултай шоргоолж

Хүний амь насанд хүрч чадах шоргоолж байдаг гэвэл та итгэх үү. Тэгвэл Австралийн далайн эргийн бүс нутгаас олдсон “буллдог нэртэй  шоргоолж” (Myrmecia pyriformis) нь 1936 оноос хойш 3 хүний амь насанд хүрсэн байна. Хамгийн сүүлд 1988 онд Австралийн зүүн өмнөд эрэгт орших Викториа мужын нэгэн тариачин амиа алдсан тохиолдол бүртгэгджээ. Энэ шоргоолж нь хүн болон бусад зүйлс халдахдаа өөрийн хавчуурга болон хатгах хошуу зэргийг ашиглаж маш түрэмгийгээр хүнийг бага зэрэг айх  төдийд л хэд хэдэн удаа дарааллан хатгаж хүний биед хороо хурдан хугацаанд тараадаг. Хор тархсанаас хойш  насанд хүрсэн хүн 15 минутын дотор л амь насаа алдана.  
Яагаад буллдог шоргоолж гэх нэрийг авах болсныг тодруулбал халдлага хийх үедээ маш ууртай хэрцгий, шийдэмгий болдог аж. Тиймээс түүнд буллдог хэмээх нэрийг хайрлажээ. Биеийн урт нь 20мм буюу 2см, жин нь 0,015гр бөгөөд амьдрах хугацаа нь 21 хоног хэдий ч хүний амь насанд хүрэх аюултай энэ шоргоолжийг хамгийн анх 1793 онд олж нээсэн байна.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [64.119.26.33] 2023/01/01
Үнэхээр аймар юмаа. Би шоргоолжний ном хийж байгаа. Номонд минь их баримт болсон. Амжилт