Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

50 мянган иргэнийг дадлагажигч ажилтнаар Япон руу илгээнэ

Японд дадлагажигч ажилтан илгээхэд зориулан 2017 оны улсын төсөвт 560 сая төгрөг суулгажээ. Уг хөрөнгөөр Япон улсад төлөөлөгчийн газар байгуулан тэнд ажиллах мэргэжилтнүүдийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн хөлсөнд зарцуулах юм байна.
 
Төлөөлөгчийн газар нь Япон, Монголын хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хооронд нь холбох бөгөөд тус улс дахь Монголчуудын эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүрэг хүлээх юм байна.
 
Ирэх жилүүдэд нийтдээ 50 мянган иргэнийг дадлагажигч ажилтнаар Япон улс руу илгээхээр болжээ. Япон улс руу гэрээгээр дадлагажигч бэлтгэх нь БНСУ руу ажилтан илгээх нөхцөлөөс өөр байх ба дадлагажигчид Япон улсад тодорхой хугацаанд суралцаж бас ажиллах гэнэ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
ЗочинАМАРАА [66.181.186.175] 2017/04/24
ДАДЛАГАЖИГЧ ЯМАР ЖУРМААР ХААНА ХАНДАЖ ЯМАР БИЧИГБАРИМТ БҮРДҮҮЛЭХ ВЭ АЖИЛГҮЙ НД ДААТГАЛ ТӨЛӨХ БОЛОМЖГҮЙ ХҮН ХАМРАГДАХ БОЛОМЖ ХЭР ВЭ ХАРИУЛЖ ТУСЛАН УУ