Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Гар угаах дараалал

 
Гараа тогтмол савандаж угааснаар суулгалт халдвараар өвдөх эрсдлийг 31 хувиар, дархлалын систем суларснаас суулгалт халдвараар өвчлөх эрсдлийг 58 хувиар, ханиад, томуу зэрэг амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөх эрсдлийг 21 хувиар тус тус бууруулах боломжтой гэж үздэг.
 
     Түүнчлэн гараа савандаж угаах нь арьсны өвчнүүд, трахома зэрэг нүдний өвчин, хялгасан болон туузан хорхойн өвчнүүдээр өвчлөх эрсдлийг бууруулдаг бууруулдаг байна. Хэрэв гараа савандаж угаах дадлыг хүн бүр эзэмшиж, ахуй амьдралдаа хэвшүүлж чадвал бохир гараар дамждаг олон өвчнөөр бид өвдөхгүй байх бүрэн боломжтой төдийгүй гараа савандаж угааснаар гурав нь хүүхэд тутмын нэг нь суулгалт халдвараас, зургаан хүүхэд тутмын нэг нь амьсгалын замын халдварт өвчин болох уушгины үрэвсэлт өвчнөөс өөрийгөө сэргийлэх боломжтой. Гараа савандаж угаах хэвшлийг илүү олон хүнд төлөвшүүлснээр тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг багасгахад тодорхой хувь нэмэр оруулах болно
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)