Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

"Топ-100" аж ахуйн нэгжийг өргөмжиллөө

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжийг эрэмбэлдэг уламжлалын дагуу 2016 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжлөх ёслолын ажиллагааг өчигдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ өдгөө 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2016 оны “ТОП-100”-г Эрдэнэт үйлдвэр ХХК, Оюу толгой ХХК, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, НИК ХХК-ууд тэргүүллээ. 
 
“ТОП-100” аж ахуйн нэгжийн жагсаалтыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээний салбар 21, уул уурхай 13, хүнсний үйлдвэрлэл 13, банк санхүү 8, харилцаа холбоо 7, Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамж 9, газрын тосны хангамж 12, барилга 5, хөнгөн үйлдвэр 3, хөрөнгө оруулалт менежмент 3, тээвэр ложистик 2, хүнд үйлдвэр 2, хөдөө аж ахуйн салбар 1 хувийг тус тус эзэлж байна. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)