Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Ал Пачино 77 нас хүрлээ

Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин, кино найруулагч, зохиолч, продюсер Ал Пачино бид бүхний сайн мэдэх “Загалмайлсан эцэг”/The Godfather/ киноны Майкл Корлеоне, "Соривт" // Тони Монтана нарын дүрээр 1972 онд олноо танигдсан ч анх 1967 онд кино дэлгэцийн урлагт хөл тавьж байжээ. Өнгөрсөн мягмар гарагт буюу 4 сарын 25-нд 77 насныхаа босгыг давж далайн эрэгт өөрийн найз бүсгүй болох 38 настай Луцила Солагийн хамтаар төрсөн өдрөө тэмдэглэсэн байна.Өөрийн охиноос ердөө 10 насаар эгч бүсгүйтэй болзож далайн эрэгт төрсөн өдрөө хамт тэмдэглэсэн нь олны ээлжит анхаарлыг татжээ. Тэр урьд өмнө нь огт гэрлэж байгаагүй хэдий ч "нас бол зүгээр л тоо" гэдгийг жинхэнэ утгаар нь баталдаг, залуу бүсгүйчүүдтэй болзох дуртай нэгэн.  Ал Пачино 1 хүү 2 охинтой бөгөөд 27 настай Жүлье Мэри /Julie Marie/, 16 настай ихрүүд Антон Жеимс /Anton James/ Оливиа Рөүз /Olivia Rose/ нар нь түүний хамтран ажиллаж нэр холбогдон болзож байсан бүсгүйчүүдийн хүүхдүүд юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)