Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

“Хил дамнасан гэрээ-Олон улсын татварын асуудал” сэдэвт сургалт боллоо

Татварын ерөнхий газар, Прайсуотерхаус Куперс Такс ХХК-тай хамтран “Хил дамнасан гэрээ-Олон улсын татварын асуудал” сэдэвт сургалтыг Улсын төсвийн орлого, хяналтын газартай харилцагч аж ахуйн нэгжүүдийг хамруулан зохион байгуулав. 
 
Сургалтаар Суутгал, татварын тухай хууль тогтоомж ба давхар татварын гэрээг Монгол Улсад хэрхэн хэрэглэх, Хил дамнасан гэрээний нэмэгдсэн өртгийн татварын зохицуулалт, Хил дамнасан гэрээний суутган татвар болон нэмэгдсэн өртгийн татварын асуудлыг хэрхэн тусгах, хянах, Үнэ шилжилтийн талаар тус тус танилцуулга хийж, хичээл заасан нь үр дүнтэй боллоо.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)