Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хилийн цэргийн салбараас төрсөн генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр генералуудын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Хилийн цэргийн салбараас төрсөн үе үеийн  генералуудыг ХЗДХЯ-нд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан генералуудад хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бол та бүхний баярын өдөр. Өдгөөгөөс 73 жилийн өмнө генерал цол үүссэн түүхтэй. Манай хил хамгаалах салбараас 17 генерал төрсөн. Та бүхэн монгол төрийн түшиг тулгуур юм шүү. Тиймээс бид генералуудаа хүндэлж, дээдэлж, тэднийхээ үгийг сонсч хариуцсан ажилдаа тусгаж хэрэгжүүлж байх учиртай ” гэсэн юм. Хүрэлцэн ирсэн генералуудын төлөөллөөс Хилийн тухай хуулийг баталсанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байв. ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хилийн цэргийн салбараас төрсөн генералуудад бэлэг гардуулж, дурсгалын зураг татууллаа. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)