Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Өнөөдөр тайван жагсаалтай

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос эв санааны нэгдлээ илэрхийлэх өдрөөр тухайн аймаг, нийслэлийн төр захиргааны байгууллага, Засгийн газар, УИХ-д иргэд хөдөлмөрийн тулгамдсан асуудлаар тодорхой шаардлага хүргүүлж жагсаал хийхээр болжээ. 
 
Нэгдүгээрт, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийн биелэлтийг
 
Хоёрдугаарт, Долоон төрлийн татварын нэмэгдэл иргэдийн нуруун дээр бууж буй бодит хүнд дарамтыг
 
Гуравдугаарт,  Сонгуулийн амлалт-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг УИХ, Засгийн газраас шаардах ажээ.  
 
МҮЭХ-оос өнөөдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд 12.00-16.00 цагийн хооронд тайван жагсаал хийх юм. Энэхүү жагсаал 21 аймгийн төв талбайд болох юм байна. Одоогоор тус холбоо 450 гаруй мянган гишүүнтэй, мэргэжил үйлдвэрлэл, салбарын 14, аймаг, нийслэлийн нийлсэн 22 холбоотой аж. Ирэх даваа гаригт болох тайван жагсаалыг гишүүн байгууллагууд бүгд дэмжиж байгаа гэдгийг холбооныхон хэлж байв.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)