Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

"Фэйсбүүк" гурван мянган хүнийг ажилд авлаа

Дэлхийн нийтийг байлдан дагуулж байгаа, өнөөдөр хамгийн олон хүнийг өөртөө нэгтгэсэн цахим хуудас бол фэйсбүүк юм. Уг цахим сүлжээгээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, садар самуун сурталчилсан, хүүхдийн хүчирхийлэл, зүй бус үг хэллэг ашигласан, хуурамч мэдээлэл тараасан болон амьтдын эрхийг зөрчиж буй гэх зэрэг сөрөг контентууд багагүй тавигдах болсон. Үүнээс үүдэлтэй элдэв хэрэг төвөг ч гарсаар байгаа юм. Тиймээс фэйсбүүк цахим сүлжээний зүгээс дээрх асуудалтай тэмцэх, зогсоох арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ ч утгаараа энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх гурван мянган хүнийг шинээр ажилд авчээ. Шинэхэн ажилтнууд фэйсбүүк цахим сүлжээг “эрүүл” аюулгүй байлгах дээр онцгой анхааран ажиллах юм байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)