Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хелико бактер тодорхойлох шинжилгээг 1000 төгрөгөөр хийнэ

“Хаппи Веритас” эмчилгээ оношлогооны төв, ХСҮТ, МЗХ-ны Эрүүл мэндийн хороо хамтран “Ходоодны хорт хавдаргүй Монгол” аяныг эхлүүлж байгаа юм байна. Аяны хүрээнд 2017 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд хелико бактер тодорхойлох шинжилгээг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 1000 төгрөгөөр хийх юм.
 
Аяныг эхлүүлэх болсон шалтгаан нь манай улс ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрт ордог ба энэ нь 100 мянган хүн амд 32,9 тохиолдол гэсэн үг юм байна. Жилд дунджаар 600-700 хүн ходоодны хорт хавдар гэсэн өвчнөөр оношлогдож байна гэсэн үг аж. Үүний 70 гаруй хувь нь хожуу үе шатандаа оношлогдож тухайн жилдээ 50-иас илүү хувь нь нас бардаг байна. Монгол, Япон эмч нарын хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 60 орчим хувь нь хелико бактертай гэсэн дүн гарчээ.
 
Тиймээс Монгол хүн бүр энэ өвчлөлийн эсрэг аянд нэгдэж, эхний ээлжинд хелико бактери тодорхойлох шинжилгээнд хамруулах зорилгоор энэхүү аяныг өрнүүлж байгаа юм байна. Зүүн 4 зам дахь Хаппи Веритасын салбарт хелико бактери тодорхойлох шинжилгээг хөнгөлттэй үнээр хийхээс гадна ходоодны дурангийн эмч үзлэг зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)