Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Б.Батболд: М.Энхболд оо, эх орноосоо урвасан гэх заалтыг сэргээхгүй бол бослого гаргана шүү

Төрийн ордонд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын зөвилцөх уулзалт боллоо. Ажил хэрэгч гэхээсээ илүүтэй биеэ биеэ дайрсан, доош хийсэн, эрт урьдын өс хонзон цухалзсан яриа илүү өрнөв. Монголын улс төрийн намуудын дарга нар, удирдах төвшний хүмүүс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай гэх том малгай, сэдвийн дор цугласан хэрнээ цэцэрлэгийн багачуудаас ч дор авир гаргах нь нэн өрөвдөлтэй. Харин энэ унтаа хурлын үеэр МУНН-ын дарга Б.Батболд улс төрийн намуудын дарга нарын сонорт нэгэн ноцтой мэдээлэл дуулгав. Тэрбээр, одоогийн эрх баригчид Эрүүгийн хуульд байсан “Эх орноосоо урвах” гэсэн зүйлчлэлийг яагаад хасчихсан юм бэ. МАН төсвөөс мөнгө татаж, гишүүдээсээ хандив нэхэж босгосон Тусгаар тогтнолын гэх нэртэй том ордонтой биш бил үү. Тусгай хууль батлуулж байгаад жил бүрийн 3-р сард Эх орончдын өдөр гэх нэрийдлээр намынхаа баярыг тэмдэглэдэг биш бил үү. Тэгсэн хэрнээ эх орноосоо урвагчдад хуулийн хатуу цээрлэл үзүүлэх заалтыг байхгүй болгочихоод ингээд сууж байж таарахгүй. МАН-ын дарга М.Энхболд оо, хэрэв эх орон, тусгаар тогтнолынхоо эсрэг явдаг хүмүүсийг өршөөх бодлого барьж байгаа бол бид ард түмний бослого гаргана шүү. Байж болохгүй энэ алдаагаа хурдан залруулахыг шаардаж байна. Улс төрийн намууд энэ асуудалд соргог хандахыг уриалъя гэв. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Өмнөх болон одоогийн УИХ-ын баталсан хуульд зөрүүтэй асуудал байж мэднэ. Ажлын хэсэг гаргаад нарийн судлуулж, дүгнэлт гаргуулах чиглэлд ажиллая. Хэрэв алдаа эндэгдэл гарсан бол хуулийн төсөл санаачлах эрх нээлттэй” хэмээн тайлбар хэллээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (19)
Зочин [103.23.51.4] 2017/05/19
baisan xyyliig baigaagaar ni bailgaach xyyli zawxryyldag howshnyydaa dandaa uursddiiguu daldalsan xyyli gargaxaa bolioochee
Зочин [94.40.194.130] 2017/05/17
Зочин [94.40.194.130] 2017/05/17
Lyndee jantsan araich dee!!!
Зочин [66.87.76.18] 2017/05/17
Тусгаар тогтносон Эх орон гэж байхгуй болгож байгаа болохоор урвасан гэх явдал алга болно гэж узэж байгаа бололтой. Энэ Лундээ гэж нэг лундаагуй амьтан кино дээр гардаг На Ноен шиг.
Зочин [80.0.75.20] 2017/05/17
Nyamdorj gej tagnuulaa xaatsailj Enxbold ni iim ym xiij baigaa ymaadaa.
Зочин [202.179.31.75] 2017/05/16
Зочин [202.179.31.75] 2017/05/16
ЭНЭ ШҮГ ШҮТДЭГ хачин юм шударга царайлаад
Зочин [202.9.40.101] 2017/05/16
Зөв
Зочин [103.212.118.47] 2017/05/16
Энэ заалтыг хасаагүй ш дэ маниасаа ухаан муутай, ганц хуудас юм уншчихгүй маниасаа дор юмнууд улс төр яриад байхаар нээрээ яанаа... Тэгээд энд нь Энхболд ямар ч хамаатай юм байгаан бүү мэд
Зочин [66.87.76.18] 2017/05/17
УИХ-ын дарга ухаантай юм байгаа биз дээ
Зочин [66.181.178.181] 2017/05/16
Тэнэгээ... М.Энхболдыг хамгаалж үхэх нь үү. Битгий шившиг царайлж БӨХӨС БҮҮ ДОЛОО... ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ХЯТАД ЦУСТАЙ ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ ЧАДАХГҮЙЙ. БҮҮ ГОРЬД...
Зочин [202.9.42.155] 2017/05/16
Зочин [202.9.42.130] 2017/05/16
Demjij Bna
Зочин [203.40.56.115] 2017/05/16
Batbold gishuun tuushtai baij eh oron ard tumendee chuhal hergtei huulia heveer uldeelgej chadna gedegt itgej bn shuu ard tymen boshod belen
Зочин [103.212.119.85] 2017/05/19
Юуны гишүүн бэ????!!!!
Зочин [202.55.182.26] 2017/05/16
UNEN!!!! Bid haraad l suuh hereg uu
Зочин [103.10.22.15] 2017/05/16
МАНгарууд монголоос урвах нь хэвийн vзэгдэл болсон болохоороо хуулийг ч хусаж засаж еерсдийгее хамгаалдаг болж байгаа юм байна. Новшнуудтай зад vзэхгvй бол болохгvй болжээ. Зэвсэглэн боссон ч болж байна.
Зочин [150.129.141.17] 2017/05/16
дэмжиж байна. Б.Батболд оо, хэлсэн шаардсандаа тууштай байгаарай. Дэмжиж байна
Зочин [66.181.189.163] 2017/05/16