Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хотын төвд хоёр гадаад бие засчихлаа. Хариуцлагын арга хэмжээ хаачив

Их ажлын өдрүүдийн алжаал ядаргаагаа тайлах амралтын өдрөөр нэгэн хачирхалтай зүйлийг хотын төвийн, тэр дундаа талбайн хажуугаас олж харсан юм.  Нүүр номын хуудсыг чимсэн, твийтрийн гол баатрууд болсон хоёр гадаад иргэний зураг байлаа энэ. Учир нь, тэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв, хотын захиргааны байрны үүдний мод руу бие засан зогсох. Нийтийн бие засах газар олдохгүй болохоор ийнхүү бие зассан гэж зөвтгөх нэгэн байхад, биднийг доромжилло гэж уурсах хэсэг түүнээс ч илүү их байх жишээтэй. 

Энэ хоёр хүн эх орондоо, төв талбайнхаа хажууд, хотынхоо захиргааны үүдэнд ингээд бие зассан бол ямар хариуцлага хүлэх байсан бол. Мэдээж хэрэг маш өндөр торгууль төлж, бас тодорхой хугацаагаар ч баривчлагдаж болох байсан биз. Гэтэл тусгаар улсын нийслэлд айлчлан ирээд, үүргэвч үүрэн бадарчилж яваа бол хамаагүй гэж ойлгоод байна уу. Хэл мэдэхгүй, ойлголцож чадахгүй гэсэн нэрийн дор арай л даварч байх шиг. Монголчуудыг яаж ч доромжилсон хамаагүй гэж бодоод байгаа хэрэг үү. Уг нь, дөнгөж цаах нь талд нь нийтийн бие засах газар бий. Бүр арга ядахад пааб, ресторан хажууханд байдаг. Яагаад тийш зүглэхгүй ийм үйлдэл хийж байгаа нь хачирхалтай. Бие засмаар байвал захын ресторанд орж болно доо. Гэтэл тэгсэнгүй, бас хүссэнгүй. Илт доромжлов. Ямар ч тэнэг улсын нийслэл, хотын төвд ньв ил цагаан бие засч болохгүй гэдгийг мэдмээр. 

Мэдээж хэрэг энэхүү хоёр эрхэмд хуулийн дагуу шийтгэл ногдуулах нь зүйтэй. Төрт, тусгаар улсын хуулийн дагуу арга хэмжээ авна гэдэгт найдаж байгаа. Хил гаалиар гарч явахаас нь олох, гаргахгүй байх арга хэмжээг авч, доромжлолын хариуцлагыг үүрүүлэх нь зүйтэй мэт. Тэд аль улсын иргэн, яагаад ийм үйлдэл гаргав гэдгийг асуух чухал мэт. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (5)
Зочин [203.91.115.39] 2017/05/22
Mongolchud ard ni ed urd ni yun surtei lalaruud ve.ene 2 Bush bid l nudnii bulai boljiindoo novshud mine hudla comnii ardaas shaagad b.tsgaa
Зочин [203.91.115.39] 2017/05/22
Ene 2 bidend hojilig mine haruullaa bayrllaa g.he'd bagadana kkkkkhhaaaahahahaha Amjilt 2ooo
Зочин [103.26.195.51] 2017/05/21
Ene muu arai doromjilj baina shuu muu haltar gulugnuud
Зочин [202.21.106.113] 2017/05/21
Bidniig doromjilj bna
Зочин [202.21.106.113] 2017/05/21
Zaawal olj shiitgeh heregtei