Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Сүхбаатарчуудын сонголтыг МАН хүлээн зөвшөөрч, АН олонх болов

Орон нутгийн сонгуультай холбоотой маргаан Сүхбаатар аймагт үүссэн билээ. Тэгвэл Амйгийн АН, МАН хоёр гар барилцан зөвшилцөлд хүрчээ. Тус аймаг нь ИТХ-ын 33 суудалтай. Тэгвэл МАН үүний  16, АН мөн адил хэмжээний суудлыг эзлэн суусан байна. Харин маргаантай байсан суудлын эзнийг саяхан тодруулжээ. ИТХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Дарьганга сумын дахин сонгуульд Ардчилсан намаас дэвшигч ялалт байгуулсан. Тодруулбал, П.Мөнхжаргалын бүрэн эрхийг Ардын намын бүлэг хүлээн зөвшөөрөхгүй байснаас үүдэн маргаан өрнөсөн юм.

Үүнээс улбаатайгаар ИТХ хуралдаж, орон нутгийн төлөөх ажлаа хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн. Мөн МАН-ынхныг эсэргүүцэн жагсаж, энэ нь нийслэлд өрнөсөн билээ. Өнгөрсөн амралтын өдрөөр хоёр намын төв байгууллагаас төлөөлөл оролцсон өргөтгөсөн хуралдаан хийж асуудлыг нэг талд нь багтаасан байна. Өөрөөр хэлбэл, П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр Ардчилсан нам 16+1 буюу олонх, Ардын нам 16 төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаа явуулахаар болжээ. Иймээс энэ сарын 31-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах тов зарлажээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [27.123.214.104] 2017/05/22
Erunhiilugchiin songuuli boloh geed ugch bgan shuudee ard tumnee doromjilchihloo
Зочин [103.229.120.1] 2017/05/22
Arao l UDAAN shiidev uu UGIN yuЮ