Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ирэх сарын 10-11-нд гадаад дахь 7374 иргэн санал өгнө

Гадаад улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа монгол иргэд сонгуульд оролцохоо мэдэгдэж эхэлсэн. Тэднийг бүртгэх хугацаа тавдугаар сарын 20-ноор дуусгавар болжээ.  
Хилийн чанадад амьдарч байгаа сонгуулийн насны, санал өгөх эрх бүхий иргэдээс саналыг нь авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулсан. Эдгээр салбар комиссууд гадаад улсад байгаа иргэдийн нэрсийн жагсаалтыг төв комисст ирүүлсэн байна.
Бүртгэлээр нийтдээ 7374 иргэн санал өгөхөө мэдэгдэн, хүсэлт гаргаж нэрсийн жагсаалтад багтсан байна. Үүнээс хамгийн иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн улс нь  БНСУ байжээ. Өөрөөр хэлбэл, 1629 иргэн тус улсын нийслэл Сөүл дэх Элчин сайдын яаманд ханджээ. Харин дараа нь АНУ-ын Вашингтон дахь Элчин сайдын яаманд 1011 монгол иргэн  санал өгөхөөр бүртгэгджээ.
Гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгогчдын саналыг ирэх зургадугаар сарын 10-11-ний өдөр авахаар тов тогтоосон байгаа. Тиймээс энэ өдрүүдэд гадаад дахь иргэд саналаа өгч, төрийн тэргүүнээ тодруулахад гар бие оролцон, хуулиар олгогдсон эрхээ эдлэх юм. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)