Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Хөвсгөл: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх мэдлэгтэй болов

Тус аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран сум дундын  эмнэлэг,  сумын  эрүүл  мэндийн  төвийн  жолооч  нараа сургалтанд хамруулжээ. Энэхүү "Жолоочийн хариуцлага, хамтын ажиллагаа" сэдэвт сургалтанд хамрагдсанаар иргэдэд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх мэдлэгтэй болж байгаа юм.
Сургалтаар сэхээн амьдруулах, яаралтай тусламж үзүүлэх арга зүйн дадлага хичээл, түргэн тусламжийн  машины ариутгалал, халдваргүйтгэл хийх арга зүй, жолоочийн хариуцлага, ёс зүй харилцаа хандлагыг  төлөвшүүлэх зэргээр онол дадлага хосолсон мэдээлэл өгчээ. Мөн аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран түргэн тусламжийн 36 автомашинд бэлэн байдлын үзлэг хийж техникийн аюулгүй  байдал, жолооч нарын дүрмийн мэдлэгийн түвшинг тогтоож  арга  зүйн зөвлөгөө өгчээ.
Хөдөө орон нутагт иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд түргэн шуурхай үйлчлэх, зарим нэг шаардлагатай тохиолдолд анхан шатны яаралтай тусламжийн үйлчилгээг хүргэх мэдлэгтэй болсон нь жолооч нар өмнө нь сонч байгаагүй шинэ мэдлэг, мэдээлэл байлаа гэдгийг сургалтад оролцсон жолооч нар онцолж байлаа.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)