Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Ховд: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөл байгуулжээ

Аймгийн Засаг даргын А 100 дугаар захирамжаар Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийг 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын Шадар сайдын удирдамжийн дагуу ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг гамшгаас хамгаалах төр, засгийн бодлого шийдвэрийг орон нутгийн захиргааны байгууллагад танилцуулах, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай дэд зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, бодлогын болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр Ховд аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэг өнөөдөр Ховд аймгийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг хийлээ. Түүнчлэн аймгийн төвийн нийтийн орон сууц, олон нийтийн зориулалтын барилга, байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлын урьдчилсан үзлэгтэй танилцаж, дахин төлөвлөлт хийх үүрэг чиглэл өгсөн байна.
 
 
Ховд аймгийн тухайд газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд багтдаг байна. Иймээс барилга байгууламжийг барихдаа газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг нь тооцох хэрэгтэйг ажлын хэсгийн бүрэлдэхүүн анхаарууллаа. Ажлын хэсгийн гаргасан судалгаагаар Ховд аймагт газар хөдлөлтөд тэсвэргүй цөөнгүй барилга байгууламж байгаа нь тогтоогджээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)