Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Тавантолгойд арав хоногт гурван хүн амиа алджээ

Монгол Улс уул уурхайн баялгаа хүртэж эх орныхоо эдийн засаг, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлнэ хэмээн олон жил зүтгэж байгаа. Гэвч тэр бүхэн санаснаар нь болохгүй яваа. Өнөөдөр эдийн засаг нь элгээрээ хэвтэж, хүнээр бол хорт хавдартай болчихсон байгаа. 
Тэгвэл уул уурхайн хөгжлийг даган монголчууд өмнөговийг чиглэх урсгал багагүй болсон. Тус нутагт очиж, уурхайн хүнд техник, нүүрс тээвэрлэлтийн тэрэг барьж, амьжиргаагаа залгуулдаг иргэд олон. Ялангуяа Тавантолгой, Ухаа худаг гэх мэт газруудад нэлээн их. Хувь хувьсгалын машин хөлөглөн уралдаж, таван төгрөгний төлөө тэмцэлдэнэ. Гэвч тэдэнд амь нас, эрүүл мэндийн баталгаа огт алга. Саяхан гэхэд нүүрс тээвэрлэлтийн тэрэг барьдаг жолооч амь насаа алдсан харамсалтай мэдээлэл түгсэн. Тэгвэл Тавантолгойд сүүлийн арав хоногт гурван иргэн амь насаа алдсан харамсалтай мэдээлэл байна. Мөн Үндэсний радиогоор ч дамжуулсан. Хүний тэр дундаа монголчуудын амь нас ямар ч баталгаагүй болсны дохио ч юм уу. 
Нүүрс тээвэрлэдэг жолооч нар амь насаа алдаж байгаа мэдээлэл дан ганц үүгээр тогтохгүй. Өмнөх он жилүүдэд ийм хэрэг маш олон гарч байсан. Мөн хятад жолооч нарт дээрэлхүүлдэг, зодуулж амиаа алдсан гэх мэт таагүй мэдээллүүд чамгүй хөвөрсөн. Тэгвэл сүүлийн аравхан хоногт Монгол Улсын гурван иргэн Тавантолгойд амиа алдсан нь маш харамсалтай. 
Төр засгаас хүнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд маш их анхаарах болсны нэгэн дохио гэлтэй. Цаашид тус бүс нутагт гарч буй осол, хүний амьтай холбоотой зүйл илүүтэй анхааран, төр засгийн байгууллагадаа анхааруулахад илүүдэхгүй биз ээ. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)