Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Улсын хэмжээнд 459.6 мянган мал хорогдож, 19.2 сая төл бойжиж байна

Тавдугаар сарын 20-ны байдлаарх мал төлөлтийн дүн гарсан байна. Тухайн өдрийн мэдээллээр нийт хээлтэгч малын 74.5 хувь буюу  19.5 сая нь төллөсөн байна. Тодруулбал,  19.2 сая төл хүлээн авч, гарсан төлийн 98 хувь нь бойжиж байна. Үүнээс  50.8 мянган ботго, 394.2 мянган унага, 742.0 мянган тугал, 10.0 сая хурга, 8.3 сая ишиг бойжиж байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 900 мянгаар нэмэгджээ.
Мал хорогдлын хувьд  улсын хэмжээнд 459.6 мянган мал хорогдсон нь оны эхний нийт малын 0.75 хувийг эзэлж байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)